Love and compassion are necessities, not luxuries. Without them, humanity cannot survive.
- His Holiness the Dalai Lama
|
МАНАЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
2005 онд Далай лам Ажаа Ренбүчиг энэхүү байгууллагыг дараачийн шатанд удирдах шинэ захирлаар томилсон билээ.
Төвдийн шашны зургаан том сургуультны нэг болох Гүмбум хийдийн хамба лам Ажаа гэгээн Төвдийн соёл шашинд учирсан дарамт шахалтын улмаас 1998 онд эх нутгаа орхин гарсан юм. Тэрбээр Төвдийн Буддизмын онол ухаан, хэл соёл, урлагийг хадгалах, түгээх зорилгоор Төвдийн Энэрэл Оюуны Төвийг Калифорни мужийн Оакланд хотноо байгуулжээ. Түүний нэг том зорилго итгэл нь Дээрхийн гэгээн Далай лам болон Хятадын Засгийн газар хоёрын хооронд яриа, хэлцэл хийх бололцоог хангаж өгөхөд оршино.
Төвдийн дээд зиндааны лам, Монгол удмын Ажаа гэгээн нь Зүүн Төвдөд төгсөн бөгөөд бага насандаа Төвдийн Буддизмын шарыг жаягийг үндэслэгч Зонхов Богдын эцгийн хойд дүрээр тодорсон юм. Тэрбээр бүр багаасаа хамгийн том лам нараар, тухайлбал Далай лам, Банчин лам нараар ном заалгаж байв. Эрдэм номын болон дипломат үйл ажиллагаанаасаа гадна Ажаа гэгээн урлагийн бүтээл, архитекторын дезайнаараа алдартай. Тэрбээр Төвдөд Гүмбум хийдийн сэргээн босголтыг удирдан, 80х40 метрийн том, гурван хэмжээст Галаазаграагийн Мандала байгуулсан бөгөөд Богд Зонховын Суварга болон Алтан Оройт Сүмийг сэргээн босгожээ.
|